Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй болгох талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13,000 орчим лицензийг олгосон байна. Эдгээрийг хэн авч байгаа, цаашдаа олборлолт, хайгуул, ашиглалт хийх эсэх нь тодорхойгүй байна. Лицензийн наймааны тогтолцоо Монгол Улсад байсаар байна. Тухайлбал, уул уурхайн олборлолт, хайгуул, ашиглалтын 2,000 лиценз жилд олгогдож байсан тохиолдол бий.
Уул, уурхай бол манай улсын эдийн засгийн томоохон салбар. Энэ салбарын хамгийн гол асуудал болсон лицензийн наймааг зогсоож, лиценз олголтыг хүнд сурталгүй, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тиймээс цахимд суурилсан лиценз олгох ажлыг эхлүүлж байна.
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам болон Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам хамтарч уул уурхайн тусгай зөвшөөрлийг 2022 онд багтааж, И-Монголиа платформд нэгтгэнэ. Үүнийг цахимжуулснаар уул уурхайн салбарын далд наймаа буюу лицензийн наймаанд цэг тавина" гэв.