Хотын дарга, Шадар сайдын халаа сэлгээ үргэлжилж байна
2022.08.10 •
1м унших
Өчигдөр /2022.08.09/ Шадар сайд С.Амарсайхан НМХГ-ын хэд хэдэн алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг анхааруулсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ийнхүү чөлөөлсөн байна.
Харин түүнийг оронд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан И.Баатархүүг томилжээ.
Ажлаасаа чөлөөлөгдсөн Т.Оюунчимэгийн тухайд Д.Сумъяабазарын туслахаар 2012 онд ажиллаж байсан. Улмаар 2016 оны сонгуулийн дараахан Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргаар томилогдож байжээ. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазарын их ойрын хүн гэгдэх ч, чухам ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байна.