Төв талбайн хиймэл зүлэг хагас тэрбумын өртөгтэй
2022.05.12 •
1м унших
Төв талбайн алдарт хиймэл зүлгийн нийт өртөг ХАГАС ТЭРБУМ /600 сая/ орчим төгрөг болжээ.
Тус зүлгийг дэвсч, нааж, цагаан шугам тавьж, хар резин цацах 7-8 өдрийн ажил болон тээвэрлэлт, засалтад л гэхэд 50-60 сая төгрөг зарцуулжээ.
Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх “Нийтийн хөлбөмбөг” арга хэмжээний хүрээнд зассан энэхүү зүлгийг цаашид 96 дугаар сургуульд хандивлах юм байна.
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран дунд сургуулийн гаднах талбайг тохижуулах төслийн хүрээнд хийгдэж буй ээлжит ажил нь энэ гэжээ.
Эх сурвалж: news.mn