"London start-up" сургууль сайн үйлийн төвлөрсөн сантай болжээ
2022.08.10 •
1м унших
"London start-up" сургууль сайн үйлийн төвлөрсөн сантай болжээ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн хариуцлагын хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх сайн үйлсдээ олон нийтээс санал сонсохоор асуулга явуулж эхэлжээ.
Дээрх сан нь ганцхан удаа хийгээд өнгөрөх бус харин цаашид урт хугацааны туршид олон хүмүүст үр өгөөжөө өгсөөр байх сайн үйлсэд чиглэж байгаа юм байна.
Санал хүсэлтийг коммент хэсэгт болон info@londonstartup.school мэйл хаягаар хүлээн авах юм байна.
Санал асуулга 8/8-аас 8/10-ыг дуустал 3 хоног үргэлжлэх бөгөөд тус хугацаанд цугларсан саналуудаас эхний ээлжинд зайлшгүй туслах нэг саналыг сонгон авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ажээ.