С.Амарсайхан хилэгнэж, хэд хэдэн хүнийг ажлаас чөлөөлөхийг үүрэгдэв
2022.08.10 •
1м унших
Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнөөдөр /2022.08.09/ ажиллаж байна. Тэрбээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга М.Баасандоржийг дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв. Ингэснээр НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, НХЕГ-ын даргыг Б.Батшагайг ажлаас чөлөөлөх аж. МХЕГ өнгөрсөн тавдугаар сараас хойш махны асуудалд хяналт тавьж ажиллаж байгаа ч одоог хүртэл ямар ч дүгнэлт, шийдвэр гараагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан хариуцлага тооцож байгаа бололтой.