Үерийн аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна
2022.08.08 •
1м унших
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдэж, үерийн түвшнийг 20 см даван үерлэж байна.
Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.