Нийслэлийн төлөөлөгч Б.Танан гуравт хурдаллаа
2022.08.08 •
1м унших
МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдаан 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн олон өдрийн өртөөчилсөн уралдаан 14-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын Үндэсний VII Их наадмын үзүүлэх тоглолтод мөн оролцох юм. Уралдаанд Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотын элчээр Дашпүрэвийн Танан уралдаж байна. Спортын сэтгүүлч, багш дасгалжуулагч мэргэжилтэй тэрбээр энэ удаагийн гараанд гурваар орж ирсэн амжилтыг үзүүллээ.