Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт хоёр өдөр болж өндөрлөлөө. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.
Наадмын эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Мөн Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан эхэлж, нэгийн даваа барилдсан байдаг. Түүнчлэн хоёр дахь өдөр нь монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн болов.
Хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр зохион байгуулдсан.