ЗХЖШ-ын харьяа 327-р ангийн байлдагч усанд осолдож, амиа алджээ
2022.08.07 •
1м унших
Дорнод аймагт цэргийн алба хаагч усанд осолдон амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327-р ангийн алба хаагч 21 настай Х гэгч Хэрлэн голын усанд өчигдөр /2022.08.06/ живж, нас барсан байна.
Талийгаач Х Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин айлын ганц хүү байсан бөгөөд ирэх аравдугаар сард халагдах байжээ. Байлдагчийн ар гэрт цэргийн ангиас нь "Хүүг нь усанд живсэн, хайгаад олохгүй байгаа" гэх мэдээллийг өгчээ. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Халзан сумаас тухайн цэргийн ар гэрийнхэн очсон байна. Улмаар өнөө өглөөний 08.00 цагт Хэрлэн голын уснаас цогцсыг нь цэргийн ангийнхан олсон байна.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хэргийг шалгаж байна.