Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40%-аар нэмжээ
2022.08.06 •
1м унших
Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмжээ.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмч, ажилчдадаа ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.