“Мах Импекс” ХХК-ийн үйлдвэрийн байранд осол гарчээ
2022.08.05 •
1м унших
“Мах Импекс” ХХК-ийн үйлдвэрийн байранд осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2022.08.04/ тус компанийн үйлдвэрийн өргөтгөлийг хийж байсан хоёр ажилтан нурангид даруулж, ГГСҮТ-д хүргэгджээ.
Энэ талаар гэмтсэн иргэдийн ар гэртэй холбогдоход "Өнөөдөр өдөр 11:00-12:00 цагийн орчимд 47 настай ах маань нурангид дарагдаж, хөл нь хугарч, нүүр хэсэг нь бүхэлдээ гэмтэл авч, хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Дөрвөн ажилтан хана нурааж байгаад, хоёр нь дарагдаж гэмтсэн гэсэн. Одоо ГГСҮТ-д ирсэн эмчлүүлж байна. Үйлдвэрийн удирдлагууд бидэнтэй холбогдож, тайлбар өгөөгүй байна. Ахын маань нүүр хүн харах аргагүй, танигдахгүй болсон байна" гэх мэдээллийг өглөө.
Осол юунаас болсон нь тодорхойгүй байна.