М.Батбаяр: Ирэх баасан гарагт наадмын найруулагчийн нэр тодорно
2022.05.11 •
1м унших
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүнийг нэр дэвшүүлснээс Н.Наранбаатар, Б.Тамир, Г.Цоггэрэл нар тунаж үлдсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Бид Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд наадмыг өмнө нь зохион байгуулж байсан, цаашид ч зохион байгуулах боломжтой 19 хүний нэрийг гаргаж, салбар хорооны төвшинд тодорхойлж өгсөн. Тус хороо тавдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, шийдвэрээ гаргана" гэв.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ирэх баасан гарагт хуралдах бөгөөд баяр наадмын найруулагч энэ өдөр тодорхой болох нь ээ.