Түнхэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хамаардаг дөрвөн талдаа уулаар хүрээлэгдсэн, Хараа гол дагуу эмжин суурьшсан тосгон юм.
Энэхүү тосгонд зөгийн аж ахуй эрхэлдэг М.Нарантуяа /дуучин Нара/-гийн аж ахуйг эсэргүүцэж хөөсөн гэгдэх Түнхэл тосгоны иргэд “Нарагаас тосгоноо аваръя” гэх хөдөлгөөн байгуулсан гэх мэдээлэл сошилоор дэгдээд буй. Энэхүү мэдээллийг сонссон иргэд “Түнхэлийнхэн өөрсдөө яв, ажлын байр бий болгодог хүмүүсээ хөөлөө” хэмээн шүүмжилж байгаа юм.
Энэ асуудлын тадлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн иргэдээс асууж тодрууллаа.
"М.Нарантуяа Батлан хамгаалах яамны “Шонхор" зуслангийн харьяа газрыг эзэмших зөвшөөрөлгүй, өөрийн болгоогүй газраа амины байшин барихаар сууриа цутгаад эхэлсэн. Үүнийг нь ойр хавийн айлууд нь Байгаль орчны байцаагч болон ИТХ-ын даргадаа мэдээллэсэн юм.
"Түнхэлийн иргэд бөөнөөрөө хөөсөн" гэж худал хэлж, нутгийн иргэдийг хэлмэгдүүлж байна. Бидэнд хөөх эрх байхгүй шүү дээ. Харин энэ асуудалд ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч зөвшөөрөлгүй газар байшингийн суурь цутгаж, байгаль орчин сүйтгэж болохгүй талаар хэлсэн болохоос нутгийн иргэд хэрүүл тэмцэл өрнүүлээгүй.
Батлан хамгаалах яам манай тосгон болон, сумын газрын алба руу байшин барихыг зөвшөөрөөгүй гэсэн бичиг явуулж, өөрсдийн эзэмшлийн газраас газар тасалж өгөөгүй гэсэн албан бичиг ирүүлсэн гэж сонссон" гэлээ.
Иймд өөрийн эзэмшил болгоогүй газарт байшин барих ажиллагаа эхлүүлсэнд нь тус багийн дарга сануулах хуудас өгчээ.