Э.Бат-Үүл: Нэнси Пелоси хатагтайн мунхаг каприз нь Монгол, Казахстан, Украйны ардчиллаас илүү үнэтэй
2022.08.04 •
1м унших
Өчигдөр /2022.08.02/ Тайваньд айлчлал хийхээр очоод буй АНУ-ын Конгерссын танхимын спикер Нэнси Пелосигийн айлчлал дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "Америкийн төрийн гурав дахь албан тушаалтан Нэнси Пелоси Путины түрэмгийллийг дэмжих далд мессежийг Хятадын талд өглөө. Энэ хатагтайн мунхаг каприз нь Монгол, Казахстан, Украйны залуу ардчиллаас илүү үнэтэй аж. Америкийн реал политик гэж энэ дээ" хэмээжээ.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар айлчлалын талаар "Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд хуралдаж асуудлыг хэлэлцсэн. Одоогоор нөхцөл байдал хэвийн байна. Тайваньд байгаа монгол иргэдийг татаж авах талаар албан мэдээлэл гараагүй" гэв.