Б.Жавхлан, Х.Нямбаатараар ахлуулсан “ШҮҮЛТИЙНХНИЙ АРМИ” бүрдлээ
2022.08.04 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
Мөн Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтуудыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлах аж.
Түүнчлэн цахим садар самуунтай холбоотой үйлдэгдэж буй гэмт хэргийг шалгаж, таслан зогсоох ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг сайд Х.Нямбаатар давхар ахлаад явахаар болжээ.