Осолд орсон дөрвөн цагдаагийн хоёр нь амиа алджээ
2022.08.03 •
1м унших
Өчигдөр /2022.08.02/ өглөө Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хотгойдын хурд даншиг наадмын хамгаалалтад ажилласан цагдаагийн дөрвөн алба хаагч буцах үедээ зам тээврийн осолд орсон байна.
Харамсалтай нь хоёр алба хаагч амь эрсдэж, нөгөө хоёр алба хаагч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.