Пелосигийн онгоц Тайпей Соншан нисэх онгоцны буудалд эсэн мэнд газарджээ.
Тэрээр 22:44 цагт Конгрессийн бусад төлөөлөгчдийн хамт “SPAR19” гэж тодорхойлсон АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Боинг С-40С” онгоцоор Тайпейд иржээ. Нисэх онгоцыг хянах “FlightAware” вэб сайтын мэдээлснээр “C-40C” анх Сингапурын Пая Лебар агаарын баазаас өглөөний 9:48 цагт хөөрч, Куала Лумпур хотоор айлчлан, Малайзын Субанг Жаяа хотод 10:33 цагт газарджээ.
Ингээд 15:42 цагт Пелосигийн тийрэлтэт онгоц дахин агаарт хөөрч, Өмнөд Хятадын тэнгисээс зайлсхийхийн тулд Борнеог гатлан зүүн тийш нисэн улмаар 18:26 цагт Индонезийн Сулаваси арлын Толи Толид дахин түр саатжээ.
Түүнээс хойш Тайванийг чиглэсээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын заналхийлэл, Байдены засаг захиргааны зөвлөгөөг үл тоон, өнөөдөр 22:44 цагт Тайбэйд хүрэлцэн ирсэн нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер сүүлийн 25 жилд анх удаа айлчилсан тохиолдол болж байна.
Эх сурвалж: Taiwan News
Мөн зарим эх сурвалж Ненси Пелоси маргааш Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзахаар товлосон гэж мэдээлсэн. Үүний дараа Хятад даxь хүний эрхийн төлөө тэмцдэг хэсэг хүнтэй уулзаад арлыг орхих юм байна.