Дархан цаазат ууланд тарвага агнасан этгээдийг илрүүлжээ
2022.08.02 •
1м унших
Дархан цаазат ууланд тарвага агнасан талаарх мэдээлэл долдугаар сарын 26-нд цахим орчинд нийтлэгдсэн байдаг. Мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа зохион байгуулсан.
Хан-Уул дүүрэгт оршин суух 42 настай эрэгтэй Б гэгч нь Богдхан уулын Жаргалантын ам орчимд тарваганы нүхэнд урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнасныг илрүүллээ. Улмаар урхи тавихад ашигладаг төмөр утас, гар хийцийн ТОЗ-8 маркийн буу зэргийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хууль бусаар ан агнахгүй байх, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.