Гаалийн мэргэжилтнүүд мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон уу?
2022.08.02 •
1м унших
Цагдаагийн ерөнхий газар өчигдөр /2022.08.01/ Туркээс их хэмжээний алт, монетан эдлэлийг нууцаар оруулж ирдэг бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, иргэн Ч, Ц, Т нар их хэмжээний алт, монетан эдлэлийг Чингис Хаан нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн байжээ.
Энэ нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд олон удаагийн давтамжтай гэмт хэрэг учир мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байсан гэж үзсэн байна. Мөн цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдуулан Гаалийн газрын мэргэжилтнүүдийг ч шалгаж байгаа аж.