CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-08-02 • 1м унших

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойролцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөж, 2022 оны долдугаар сарын 25-ны байдлаар 55,046 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416 хүн, нийслэлд 671 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 295 хүн амь насаа алдаж, 155 сая төгрөгийн эд материалын хохирол учирчээ.

Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг.

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвд 2022 оны долдугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8,699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байн. Үүнээс:

  • Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 8,259
  • Тоормос - 4,639
  • Жолооны механизмаар - 3,954
  • Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 3,148
  • Экологийн үзүүлэлтээр - 3,357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.

Иймд автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-г баталсан байдаг. Энэхүү журмын

4.1. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна.

4.2. Дараах тохиолдолд энэхүү журмын 4.1-т заасан хугацааг үл харгалзан автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:

4.2.1. хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;

4.2.2. урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;

4.2.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;

4.2.4. автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.

Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй техникийн хяналтын төвүүд нь албан ёсоор итгэмжлэгдсэн олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Иргэн та бүхэн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй бол техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношилгоондоо хамрагдахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс уриаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Хангайн бор" дэлхийнх болох нь ээ
23 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Юу дутлаа гэж жонш хулгайлна вэ Б.Дэлгэрсайхан сайд аа
2026-01-19 • 1м унших
Шууд
Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорино
2026-01-19 • 1м унших
Шууд
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦЛОО
2026-01-19 • 1м унших
Шууд
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
2026-01-19 • 1м унших
Шууд
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
2026-01-19 • 1м унших
Шууд
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ
2026-01-19 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын сүрдүүлэгт хариу өгөхөөр Европын Холбоо зөвлөлдөнө
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордлоо
2026-01-19 • 1м унших
Шууд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв
2026-01-19 • 1м унших
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
2026-01-18 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
2026-01-18 • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
2026-01-18 • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-18 • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
2026-01-18 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх