Дахин нэг цэрэг тогонд цохиулж амиа алдлаа!
2022.08.02 •
1м унших
Дахин нэг цэрэг тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 01-ний өдөр Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд 017-р ангийн дэд ахлагч 22 настай “З” хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
Урьдчилсан байдлаар байлдагчийг цогонд цохиулсан гэх дүгнэлт гарсан ба Цэргийн төв нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан байна.