Б.Бат-Эрдэнэ: Усан парктай холбоотой илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь
2022.08.02 •
1м унших
Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал олны анхаарлыг татаад буй.
Уг асуудал нь хууль зөрчсөн, үүнтэй холбоотой шийдвэр нь авлигын хамааралтай байж болзошгүй гэж үзэн Туул голын Сав гарын захиргаанаас өнгөрсөн сард АТГ-т ханджээ.
Улмаар АТГ тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.