Шүүгдэгч И.Мөнхжаргалд/Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга/ холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хүлээн авч мөн оны наймдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан байв.
Гэвч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авчээ.
Ингээд түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Харин дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Ардын Намын алдар нэрд халдсан гэх асуудлаар түүнд хэрэг үүсгэжээ.