Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2022 оны нэгдүгээр улирлын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, хэрэгжилт хийгээд Нийслэлийн чиг үүрэг, Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон чиг үүргийг Засаг даргын харьяалах байгууллагын дүрэмд тусгасан байдлын талаарх танилцуулга, мэдээллийг сонсов. Хурлын үеэр төлөөлөгчид агентлагууд чиг үүргийн давхцалтай, үүнээс шалтгаалсан ажлын хийдэл гарч, эзэнгүйддэг асуудлыг хөндлөө.
Тухайлбал, төлөөлөгч Д.Ихбаяр төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх асуудлыг хөндөж тавьсан юм.
Харин П.Ганзориг төлөөлөгч төрийн анхан болон дунд шатны албан хаагчдын ажлын ачаалал хэт их байдаг төдийгүй чиг үүргийн давхардлаас үүдэлтэй төрийн байгууллагын бүтээмж сул байгааг онцоллоо.