Гар аргаар алт олборлогч иргэд нэр бүхий компанийн уурхайгаас шороо дээрэмджээ
2022.08.01 •
1м унших
Төв аймгийн Заамар суманд “Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж, шороо дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайн шороо угаах төхөөрөмж байрлах хэсэгт гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон байна.
Уг хэрэгтэй холбогдуулж 48-52 насны дөрвөн этгээдийг түр саатуулан мөрдөн шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.