Дуучин “PSY”-ийн тоглолтын тайзны ажлын үеэр монгол залуу нас баржээ
2022.08.01 •
1м унших
БНСУ-ын Канвонь хотод болсон дуучин PSY-ийн "Summer Swag" тоглолтын дараа тайзыг буулгах үеэр монгол залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Залуу 20 гаруй настай бөгөөд долоодугаар сарын 31-ний 15:52 цагт "Gangneung" цэнгэлдэх хүрээлэнгийн шоунд зориулан суурилуулсан, гэрлийн цамхгийг буулгахаар ажиллаж байгаад 20 метрийн өндрөөс унасан гэж Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
Ослын дараа түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч зүрх нь зогсож, нас баржээ. Ослын шалтгааныг тодруулахаар хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Болсон явдалд дуучин PSY-ийн албанаас харамсаж буйгаа мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн байна.