CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-07-29 • 1м унших

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм.зураг

 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ:

-Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас хотын иргэдийн тухтай байдал, нийслэлийн өнгө төрх шалтгаална. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэр туйлын хангалтгүй түвшинд байна. Төр үргэлж залгамж халаатай байдаг тул урьдын дарга нарын алдааг хаяж болохгүй, залруулах ёстой. Уг үндсээр нь шийдэх ёстой асуудал олон байна. Тухайлбал, төлбөр болон маршрутын асуудал байна.

Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Мөн орж ирсэн автобусыг ашигладаг төрийн үйлчилгээний компаниуд  үйлчилгээгээ сайжруулахад анхаарах хэрэгтэй. Нэг жишээ татахад иргэдийн халааснаас гарч байгаа төлбөр хэвээрээ байгаа ч нийтийн тээврийн орлого нэн багассан. Үүнийг шийдэхийн тулд төлбөрийн хэлбэрийг шийдэх, алдагдаж буй орлогыг нөхөх учиртай. Нэгдүгээрт автобусны төлбөрийг бүрэн хураах хэрэгтэй байна. Мөн уян хатан байх хэрэгтэй.

Нийтийн тээвэрт 150-160 тэрбум төгрөг зарцуулж байна. Гэтэл үүнтэй дүйцсэн үйлчилгээг иргэд авч чадахгүй байгаа учраас дорвитой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Актлах автобуснуудыг ангилж байгаа. Стандартын газарт холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Тодорхой тооны автобус арванхоёрдугаар сарын 31 хүртэл акталж дуусна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд олон чухал ажлууд үргэлжилж байна. Наймдугаар сарын 25-аас хойш үе шаттайгаар шинэ автобуснууд орж ирнэ. Нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газар болон нийслэлийн түвшинд бэлтгэл ажилд хугацаа алдаж байна. Иймд автобуснууд товлосон хугацаанаас тодорхой хэмжээнд хоцорч ирэх магадлалтай байна. Гэхдээ автобус актлахаас өмнө парк шинэчлэлийг дуусгах дүр зураг харагдаж байгаа” гэлээ.

 АВТОБУСНЫ  БААЗ БАРИХ АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА

зураг

Нийтийн тээврийн салбарын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэх үүднээс бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт баригдаж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн ажлын явцтай танилцав. Тус бүтээн байгуулалтад 11 компани оролцож буй аж. Бүтээн байгуулалтын ажлуудаас 150 автобусны гарааш барих ажил удаашралтай яваа бөгөөд тендерт шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Засаг даргын орлогчийн хувьд Эрээнд саатсан дээврийн материалыг оруулж ирэхэд тусалъя, харин бусад ажлаа яаравчлан хий гэсэн үүргийг өгсөн. Мөн нийтийн тээврийн салбараас орж ирэхгүй байгаа алдагдлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

зураг

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:

-2018 онд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас тусдаа байгууллага болсон. Өмнөх хотын удирдлагын үед буюу 2020 онд Циркийн урд байрлалтай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулснаас үүдэлтэй манай байгууллага баазаа байрлуулах газаргүй болсон. Одоогоор Баруун салаанд өндөр өртөгтэйгөөр хувийн бааз түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилт орчимд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын баазыг шинээр барих төсөл эхэлсэн. Гэвч цар тахлаас үүдэлтэй дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажил төдийлөн урагшлаагүй байна.

2022 онд анх удаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч зарим компаниудын идэвх оролцоо муу байна. Хэрэгжүүлэгч компаниуд цар тахалтай холбоотойгоор ачаа бараа орж ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан хэлж байгаа учраас нөхцөл байдал хүндрэлтэй байна.

Нийт 23 тэрбум төгрөгийн төсөлд 11 компани шалгаруулсан. Энэ нь 150 машины багтаамжтай, оффис, бааз, гараашийг иж бүрэн шийдсэн төсөл юм. Нөгөөтээгүүр олон компани шалгаруулсны сул тал нь ажиглагдсан. Компаниудын онцлог олон янз байна. Зарим компани хэд хэдэн хилийн боомтоор бараагаа авч байгаа. Гэтэл чухал ажил гүйцэтгэж байгаа 1-2 компани хил гаалийн хүндрэлтэй байдлаас болж олон сарыг үдэж байна. Үүнийг бид шат шатны байгууллагад уламжилж байгаа. Төслийн нийт санхүүжилтийн 90 орчим хувь буюу үлдсэн 10 тэрбум төгрөг тавьсан. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотой төсөвт өөрчлөлт орох төлөвтэй байна гэлээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАВЧЛАХЫГ ХҮСЛЭЭ

зураг

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг:

-Манай нэгтгэл 303 тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнтэй. Бидний хүрч ирсэн хоёрдугаар бааз 146 тээврийн хэрэгсэлтэй. Тэдгээрээс 60 шинэ автобус, 20 нь 2015 онд үйлдвэрлэгдсэн угсраа автобус бол 32 нь троллейбус, 30 нь 2009 онд Солонгост үйлдвэрлэсэн автобус байгаа. Тус бааз өдөр тутамд 36 тээврийн хэрэгслээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг. Харин Зорчигч тээврийн нэгдүгээр бааз нь 121 тээврийн хэрэгслээр нийтэд үйлчилдэг. Нийлээд 80 орчим тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргах шаардлагатай байгаа. 2009 онд үйлдвэрлэсэн автобуснууд байгаа.

Шинээр ирсэн тээврийн хэрэгслүүд зорчигчдын сэтгэл ханамж өндөр байлаа. Зуны халуун, өвлийн хүйтэнд сэрүүцүүлэх болон халаах төхөөрөмжтэй учраас ая тух хангах талдаа эерэг үзүүлэлттэй байна. Манай байгууллагын зүгээс парк шинэчлэлтийг богино хугацаанд дуусгаж, авчраагүй байгаа автобусыг яаравчлан оруулж ирэх шаардлагатай байгааг хотын удирдлагуудад хэллээ. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ашиглан троллейбусаар парк шинэчлэх хэрэгтэй байна. Гарааш барих талбай шаардлагатай байна. Зорчигч тээврийн хоёрдугаар бааз л гэхэд 1987 оноос хойш объектын их засвар хийгээгүй. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын ажлууд тулгамдсан асуудал болоод байна гэлээ.

зураг

зураг

зураг

зураг

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх