Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн сумын нутагт нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг Лхагва гарагийн 16:33 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид өчигдрийн 05:00-20:40 цагт хүртэлх хугацаанд голд живсэн 45 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас 40 км хүртэл голын усаар завиар урсаж хоёр удаагийн давтамжтай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр 05:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:
- Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
- Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
- Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
- Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.