Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Капитал банкны өрөнд авсан орон сууцыг ажилтнууддаа өгсөн байна гэх мэдээлэл гараад байна. Учир нь УИХ-ын гишүүн П.Анужин Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр эл асуудлыг хөндсөн юм.
Тэгвэл энэ талаар Л.Бямбасүрэн “ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2021 онд баталсан журамд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагч болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан байдаг.
Бид Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтан, албан хаагчдадаа зүгээр өгөөгүй. Албан хаагчид маань үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдаад авах боломжийг олгосон. Манай ажилтнууд банкны зээлд хамрагдсанаар, мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын санд шилжиж ирэх юм” гэжээ.