ГХЯ: Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сарын хугацаатай зогсооно
2022.07.29 •
1м унших
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоох шийдвэр гарсан тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Тус яамнаас өгсөн мэдээллээр, БНХАУ-ын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ний СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэнээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.