Хуурамч болон стандарт бус эмийн талаарх өргөдөл гомдлыг цахимаар авна
2022.07.28 •
1м унших
Эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороо анхны хурлаа хийж үйл ажиллагааныхаа ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Цаашид иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаарх өргөдөл гомдлыг цахимаар болон бичгээр хүлээн авах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, хөндлөнгийн шинжээчийг томилох, түгээмэл хэрэглэгддэг эмийн дээжийг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэх зэрэг нийт 14 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Бид эмийн чанар, нөлөө, орц найрлагыг шалгаж холбогдох үр дүнг УИХ-д танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах болно” гэжээ.