Гэрийн тэжээвэр амьтныг галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах үүрэгтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс санууллаа.
Түүнээс гадна
- Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэн, гэрчилгээжүүлэх,
- Нохойг салхилуулахдаа заавал хошуувч, хүзүүвчтэй байлгах,
- Хашаа, хороог зай завсаргүй бүрэн, бүтэн байлгах,
- Нохойгоо уяж хэвших. Шөнө эзэнтэй нохойн уяаг тавьсан тохиолдолд хүний хөдөлгөөн эхлэхээс өмнө уях,
- Хүн урсан нохойг 10 хоног хүртэл уяж, тусгаарлан мал эмнэлгийн хяналтад байлгах,
- Нохой, муурын зан өөрчлөгдөж, догшин ширүүн авиртай болбол яаралтай мал эмнэлгийн байгууллагад хандах үүрэгтэй байдаг.