71 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэн зугтаад, баригджээ
2022.07.28 •
1м унших
71 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэн зугтаасан хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 13 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусны буудал дээрээс гар утсыг минь булаагаад зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 71 настай эмэгтэй “С”-ийн гар утсыг 46 настай эмэгтэй “Б”-нь дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.