Ч.Болортуяа: Вакцин хийлгэсэн хүүхдүүд л хичээлд явна гэдэг ташаа мэдээлэл
2022.07.27 •
1м унших
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Олон нийтийн дунд хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхээс зөвшөөрөл авахгүйгээр хийж байна гэх мэдээлэл гараад байна.
Тэгвэл 2022 оны наймдугаар сарын 1-нээс эхлээд 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулна. Ингэхдээ зайлшгүй эцэг, эхийн сайн дурын буюу эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд үндэслэж вакциныг хийх талаар тус яамнаас мэдээлж байгаа.
"Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр вакцин хийж байна", "Хичээл сургуульд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь ташаа мэдээлэл юм" гэв.