БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болно
2022.05.10 •
1м унших
Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болох аж. Энэ талаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй тусгай сурвалжлагч Хөх ордны монгол сэтгүүлч Э.Ижилболд хэлэхдээ " Энэ түүхэн үйл явдлын гэрч болж газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Үе үеийн Ерөнхийлөгчид, гадны орны удирдах албан тушаалтнууд гээд их л хүндтэй хүмүүс ирэх нь дээ. Техник тоног төхөөрөмж сайтай бол шууд дамжуулахсан. Өөртөө байгаа хэдэн техникээ аваад л гарна даа Том том акулууд л газар дээрээс нь сурвалжлага авч бид дүрс авдаг цаг ард хоцорч байгаа нь сайхан. Хойч үеийн залуу сэтгүүлчдийн маань зам улам "шулуун" болж байгаа нь сайхан" хэмээжээ.