Ш.Батсуурь аваргын ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болов
2022.07.26 •
1м унших
БНМАУ-ын Далай Даян Даяар дуурсагдах дархан аварга Шаравын Батсуурийн мэндэлсний 100 жилийн ой төрөлх Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өргөн дэлгэр болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Говийн сайхан хангай, Дархан цаазат Хасагт гурван богд , Эрээн нуур, элст манханаараа гайхагддаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Жаргалан нутгийн зон олон, их Алтайчууд нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд их аваргынхаа тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Өнгөрдөг хавар их аваргын алтан шарилыг төрсөн нутагт нь залж оршоох үйл явдлыг Жаргалан сумын Нутгийн Зөвлөл болон Аваргын үр хүүхэд, төрөл төрөгсөд санаачлан зохион байгуулсан байдаг.