Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Stanford University-н олон улсын харилцаа, засаглалын Draper Hills хөтөлбөрт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тэнцжээ. Тэрбээр өнөөдрөөс 100 хувийн тэтгэлэгтэйгээр хичээлээ эхлүүлж байгаа аж.
Stanford University-д дэлхийн өнцөг булан бүрээс иргэний нийгмийн байгууллага, төр засаг, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын төлөөлөл болсон хэдэн зуун хүн материалаа илгээдгээс 32 оролцогчийг жил бүр шалгаруулдаг юм байна.
Хөтөлбөрт Монгол Улсаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг нар оролцож байжээ. Түүнчлэн, Stanford University-ээс төрсөн анхны Монгол доктор Эрдэнээгийн Элбэгдүүрэн гэж хүн байдаг аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Stanford University-т байрлаж 3 долоо хоног өдөр бүр 6 цаг хичээлд сууж, орой бүр 40-60 хуудас материал уншиж тархиа цэнэглэж, өөрийгөө хөгжүүлэх гоё боломж” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.