ГХЯ: БНСУ-ын тал Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлаагүй
2022.07.26 •
1м унших
2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байдаг. Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ.
Энэ талаар ГХЯ-наас "Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна.
БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна" гэв.