Дархан цаазат Богд уулын бүс Зайсангийн аманд баригдаж байгаа Хүннү-2 хорооллын барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ. Улмаар 18 давхар барилга барих зөвшөөрөл болон бусад баримт бичгийн бүрдүүлэлтийг шалгаж эхэлсэн байна.
Тус барилгын тухайд тусгай зөвшөөрөлгүй, хууль бус гэгдэж буй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Говь ресурс хийл" ХХК-ийнх юм.
2000 айлын орон сууцны энэхүү хороолол баригдвал Зайсангийн аман дахь автозамын ачаалал дөрөв дахин нэмэгдэх тооцоо байгаа аж. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Барилга барих стандартыг илт зөрчсөн гэж үзэн хууль, хяналтын байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Эрх мэдлээрээ далайлган барьж байгаа "Хурд групп"-ийн энэхүү газрын зөвшөөрлийг цуцлахыг Зайсангийн оршин суугчид Хотын дарга Д.Сумъяабазар болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс шаардаж байна.