Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 166 иргэн хандсанаас 115 утсанд 120, чатботод 37, и-баримт аппликейшнд 6, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 128 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 11 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 7 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 8 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 1 иргэний гомдол өргөдлөөр шилжиж, 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. Мөн зургаан иргэний 550.750 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж, дөрвөн иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлж гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл,
- худалдаа үйлчилгээ 56,
- харилцаа холбоо 26,
- хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13,
- цахилгаан 1,
- шатахуун 3,
- эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 5,
- банк, санхүү, даатгалын 19,
- барилга 5,
- боловсрол 8,
- орон сууцны контор, СӨХ 5,
- НӨАТ 1,
- өрсөлдөөн 1,
- бусад асуудлаар 23 иргэн хандсан байна.