БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө нар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван Толгой Түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 60 мянга орчим тонн түлш агуулахуудад нөөцлөөд байна. Мөн Баруун бүсийн үйлдвэрийн талбайд 7000 орчим тонн түлш бэлэн байгаа аж.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдалуудыг гаргаж болохгүй. Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудлыг 1-рт тавих хэрэгтэй. Мөн үйлдвэрийн орчны асуудлыг сайжруулах үүднээс зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг эхлүүлсэн нь сайшаалтай. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний асуудлыг сайжруулах, холбогдолтой худалдан авалт зэргийг шуурхайлах шаардлагатай” гэв.
Харин Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө “Энэ жил борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ. Өнгөрсөн жил өндөрлөг газарт 86 борлуулалтын цэг ажлуулсан бол намраас цэгүүдийн тоог нэмнэ” хэмээсэн юм.