Yellow news: Ч.Номин сайд Ч.Ундралыг дарга болгов
2022.05.10 •
1м унших
УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан. Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна гэж заажээ. Тэгвэл жүжигчин Ч. Ундрал Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар Зөвлөлийн даргаар томилогджээ. Ингэснээр тэрбээр төрийн албан хаагч болж байна. Товчхондоо, дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч гээд олон гуншинтай төдийгүй "Херо интертаймент"-ээр овоглодог байсан Ч.Ундрал ийн төрийн албанд, тэр дундаа салбартаа дээгүүрт эрэмблэгдэх албан тушаалд анх удаа томилогдож байгаа нь энэ.