Хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээжээ
2022.07.25 •
1м унших
Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны наймдугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээжээ.
Ингэснээр Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Нүүрс тээврийн авто машиныг уг боомтоор нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.