Наадмын нээлтийн найруулагч Н.Наранбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр "Монголын ард түмэн наадмаа бүтэн жил хүлээж, шөнө нойргүй шахам хоноод, хамгийн сайхан хувцсаа өмсөөд ирдэг. Тэр бүхэн нь наадмыг өнгөлөг сайхан болгодог гэж би боддог. Үндэсний их баяр наадам бол улс үндэстэн, хотол олон, түүх соёлоороо бахархах өдөр.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа сайхан болж өндөрлөлөө. Ерөнхий зураач н.Ганхуяг, Бүжиг дэглээч н.Ган-Очир нарын маань авъяас билэг, баг хамт олны шийдэл байлаа. Хөгжмийн зохиолч, МУГЖ Б.Чинбатын хөгжим, чимэглэлээ. Бүжиг дэглээчид, дуу хуур өнөөдрийн наадмын нээлтийг бүтээлээ. Энэ бүхний хариуцаж, зохион байгуулсан хүмүүс бол 90 жилийн түүхтэй Улсын драмын театрын манай хамт олны нөр их хүч хөдөлмөр юм. Наадамчин олны сэтгэгдэл өндөр байна. Цугласан олны өвлөж ирсэн сэтгэлээр наадмын уур амьсгал бүрддэг. Самсай шархираад сайхан байна. Одоо сайхан наадах л үлдлээ" гэв.