Ц.Мөнхсайхан
Ц.Мөнхсайхан - Сэтгүүлч
2022-06-29 • 1м унших

Мэдлэггүй хүн мэдлэгтэй хүний хажууд зэрэгцээд явахаар хоцорч алхаад байдаг

Хүүхэд ахуй насны хөнгөн дурсамжаа эргэн санахад анхны гэх тодотголтой дурсамж хамт хөвөрнө. Цагийн аяс, нийгмийн хөгжлийг даган мартагдах зүйлс байхад анхны болоод хамгийн хачирхалтай зүйлс үл мартагдана. Check.mn сайтын Day’s vibe влогийн анхны дугаарын зочноор дэлхийн мисс, топ модель, жүжигчин, найруулагч, зохиолч СТА Хүсэлбаатарын Баярмааг онцоллоо.

Тэрбээр бидний асуултад ийн хариуллаа.

 -Сайн байна уу? Манай Day’s vibe влогийн урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

-Сайн, сайн байна уу. Намайг урьж орлолцуулсан явдалд мөн баярлалаа.

-Завгүй өдрүүд үргэлжилсээр л байна уу. Өнөөдрийн таны ажлын хуваарьтай танилцаж болох уу?

-Өглөөг ер нь эрт эхлүүлдэг. Аав маань өглөө 04:00, 05:30 гэж босдог. Гэрийнхэн маань ерөнхийдөө эртэч л дээ. Магадгүй би л гэрээсээ хамгийн орой босдог нь байх. /инээв/ Өглөө босоод фитнестээ 06:00 цагт очсон байх ёстой. Дараа нь усан бассейнд сэлчхээд, гэртээ эргэж хариад хувцсаа солиод ажилдаа явдаг даа. Өнөөдрийн хувьд мөн л ингэж эхэлсэн. Хийх гол ажлуудын тухайд бол “Яг түүн шиг” шоуны дараагийн дугаарын бүжгийн бэлтгэлдээ орно. Мөн дуу бичлэгийн студи дээр дуу бичлэгтэй байгаа. Хувцсаа бэлдэнэ, нүүр будалтаа тохирно гэх мэт өөр бусад амжуулах ажлууд байгаа. Эдгээрээс гадна уулзалт, ярилцлагууд бий. Оройдоо буцаад кино бичлэгтээ очно. Бараг шөнийн 12:00 цагтай уралдаад, гэртээ харьдаг даа. Заримдаа хоногийн 24 цаг ч багадаад байдаг шүү. /инээв/

-Ямар өглөөд дуртай вэ?

-Нартай сэрүүхэн, хэт халуун биш өглөөд дуртай. Өглөө эрт гарах дуртай. Бороо орсны маргааш өглөө нар тусаад сэрүүхэн нэг тийм таатай уур амьсгал байдаг даа. Тийм өглөө гоё.

-Өнөөдрийн сэтгэл санаагаа ямар нэг юмтай зүйрлэвэл юутай зүйрлэх вэ?

-Шоргоолжтой зүйрлэе дээ. Шоргоолж чинь өөрөөсөө том том юм өргөөд яваад байдаг биз дээ тээ /инээв/.

-Таны анхны утас ямар маркийн утас байсан бэ?

-Одоо яг тод санахгүй байна. /инээв/ Дөрөвдүгээр ангид ч бил үү дээ, аав авч өгч байсан. Скайтелын цагаан өнгийн антентай утас байсан санагдаж байна.

-Одоо барьж байгаа утас юу вэ?

 -Iphone12.

-Анх хэдэн настайдаа ямар ажил хийж байсан бэ. Анхны цалинтай холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ерөнхийдөө нэлээд биеэ даасан хүүхэд байсан. Аав ээж минь байнга ажилтай. Ихэнхдээ дүүгээ харж үлдэнэ.  Хажуугаар нь хичээлээ хийнэ. Зан төлөвийн хувьд даруухан, үг цөөтэй гэх үү дээ. Харин СУИС-д ороод нээгдсэн дээ.

Өөрийгөө их эрт ажил хийж эхэлсэн гэж тодорхойлно. Аав ээж хоёр маань “Өнгөт инээд” продакшнаа нээчихсэн байсан үе л дээ. Тэр үед наймдугаар ангийн хүүхэд байхдаа н.Ган-Очир багшийн удирдлага дор бүжгийн бэлтгэл хийж, бүжгийн хамтлагтай болж, “Түцний дагина” нэртэй тоглолтод оролцож байсан. Анхны цалинг тэгж л авч байсан даа.

-Таныг жүжигчин болоход хэн хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Ээж их нөлөөлсөн гэж боддог. Хүүхэд байхдаа ээжийг дагаад Драмын театр руу их явдаг байсан. Ээж тэр үед миний насан дээр л байсан болов уу. Хүүхдээ дагуулаад “Ромео Жульетта” зэрэг сонгодог жүжгүүдэд тоглоод л. Тэдний өрөөний гоё эгч нарыг хараад, тайзан дээр тоглолт үзнэ. Бас тэр үед аав ээж хоёр маань “Өнгөт инээд” продакшнаараа тоглолт хийнэ. Тэрийг нь мөн байнга очиж үздэг байлаа. Ээж аав хоёрыгоо дагаж явсаар урлагийн хүн болсон доо.

-Анхны дүр?

-Нэгдүгээр курстээ “Сүүлчийн бүжиг” кинонд тоглож байсан. Мөн Д.Батбаярын “Дундуур дүүрэн” зохиолын жүжигт тоглож байлаа.

-Өнөөдрийг хүртэл хэчнээн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн бэ. Тэдгээрээс таны амьдралтай ойр дүр байв уу. Эсвэл төсөөлж байгаагүй тэс өөр дүрд хувирч байсан тохиолдол бий юу?

-Тоолж үзээгүй. Тоолж болдоггүй гэдэг биз дээ /инээв/ . Ямар ч байсан олон биш. Гарын арав, хорин хуруунд багтахаар уран бүтээлүүдэд тоглосон байх. Тэс өөр дүр гэвэл “Хүйтэн бороо” жүжгийн Алдармаа гэдэг эмэгтэйн дүрд тоглож байсан. Тэр дүрийн хувьд гэнэн цайлган айлын ганц охин хэр нь эсрэг ертөнцөд оронгуутаа биеэ үнэлэгч болох жишээтэй. Ерөнхийдөө хүн богино хугацаанд бусдаас болон нийгмийн бусад хүчин зүйл, мөнгө санхүүгээс болж хэрхэн, яаж өөрчлөгддөг гэдгийг харуулсан дүр. Гэхдээ дотоод хүн нь надтай их төстэй. Миний хувьд гэнэн зангаасаа болоод аливаад гэнэдэх, хэтэрхий зөөлөн хандах, хүний аясаар байх гээд байдаг тал бий. Тэгсэн атлаа шийдэмгий алхмуудыг хийж чаддаг төрлийн хүн. Амьдралд янз бүрийн асуудал тохиолдвол буруу аргаар биш аль болох зөв замаар давж туулж, зөвөөр шийдэхийг эрмэлздэг гэх үү дээ.

 -Хамгийн сүүлд хаанаас өөртөө юу худалдаж авсан бэ?

-Ягаан өнгийн “Прада” брэндийн пүүз авсан юм байна.

-Хамгийн олон жил эдэлж, хэрэглэж буй зүйл?

-Номыг тооцно биз дээ. Манай гэрт байгаа эд зүйлээс хамгийн их уддаг нь ном юм байна. Хэн нэгэнд бэлэглэж, зардаггүй. Өвөөгөөс эхлээд миний дүү хүртэл бүгд амтархан уншдаг олон сайхан ном тэр хэвээрээ л байж байдаг. Жишээлбэл, Шпессарт дахь буурчийн газар” гэдэг ном бий. Түүнийг манай өвөө, аав, дүү уншсан. Одоо би уншиж байгаа.Тэгэхээр хамгийн олон жил эдэлж, хэрэглэж буй зүйл нь яах аргагүй ном.

-Хүүхэд байхад авч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл?      

-СУИС-д оюутан байхдаа хариуцлагагүй хандаж, хоёр ажлыг зэрэгцүүлж хийснээсээ болж маш эвгүй байдалд орж байсан. МУГЖ Л.Чаминчулуун багшийн “Давлагаа” гээд тэмцээнд орж байсан юм. Яг энэ тэмцээний өмнөх өдөр нь тайзны хөдөлгөөний тэмцээнд орж, түүндээ амжилт гарган догдолж хөөрөөд, маргаашийнхаа бэлтгэлийг муу хангасан юм. Ингээд тайзны ярианы тэмцээн болтол тайзан дээр гараад бүх үгээ мартчихсан. Бүр юу ч санаагүй. Энэ явдал миний амьдралд маш том сургамж болсон.

Америкт байхдаа бас мэдлэггүйгээсээ болоод шившигтэй байдалд хэд хэдэн удаа орж байлаа.

Тэр үед мэдлэггүй хүн мэдлэгтэй хүний хажууд зэрэгцээд явахаар хоцорч алхаад байгаа юм шиг, тийм мэдрэмж төрж байсан.

Англи хэл сайн мэдэхгүй байхдаа Америкт очиж байсныг ч хэлэх үү бүх оюутнууд надаас түрүүлж яваад байгаа юм шиг санагдсан. Чиригдээд гутал нь урагдаад,  нус нь гоожоод байдаг, тийм хүүхдүүд байдаг даа. Яг л тэрэн шиг /инээв/. Гэхдээ ийм  мэдрэмж авч байсан тулдаа маш их зүйл сурч, тэвчээртэй болсон гэж боддог.

-Таны бусдаас өвөрмөц зуршил?

-Муу талын зуршил байсан, тэрийгээ засч чадсан /инээв/. Тодруулбал, товлосон цагаасаа бага зэрэг хоцордог зуршилтай байсан. Одоо цаг барьдаг болсон.

-Өөрийнхөө ямар дутагдалтай эвлэрсэн бэ?

-Ер нь дутагдлаа засахыг хичээдэг болохоор эвлэрсэн гэх дутагдлаа санахгүй байна. Гэхдээ юманд хариуцлагатай байх гээд хэтэрхий бусад хүмүүсийг шахаад, адгаад байдаг дутагдалтай байж магадгүй. Энэ дутагдалтайгаа эвлэрсэн юм байна.

-Найзуудын өгч байсан хамгийн хачирхалтай зөвлөгөө?

 -“Битгий тур” гээд байдаг. Тэр нь жаахан хачирхалтай шүү. /инээв/

-Баярмаа гэдэг хүнийг 3 үгээр тодорхойлбол?

 -Хөгжилтэй, цайлган, шаргуу.

-40 настай байх үеийн өөрийгөө төсөөлбөл?

-Жүжигчин мэргэжлээрээ ажиллаад, одоо байгаагаасаа нэлээд сайн уран бүтээлч болчихсон байх болов уу. Өөрийн гэсэн хэд, хэдэн уран бүтээл хийсэн. Бас аав ээжийнхээ санааг зовоохооргүй амьдралд хүрчихсэн, гэр бүлээ сайн сайхан авч явдаг, хариуцлагатай эмэгтэй болсон байх болов уу. Мөн өөрийн гэсэн бизнесээ босгочихсон, амжилттай эмэгтэйгээр төсөөлмөөр байна. Одоо байгаа хүн маань тийм хүсэл тэмүүлэлтэй учраас биелсэн байх болов уу гэж найдаж байна.

-Манай влогт хэнийг ороосой гэж та бодож байна. Санал болговол?

-Жүжигчин Э.Пүрэвжаргалыг оролцоосой гэж бодож байна. “Пунтик” бол миний мэдэх маш хүчирхэг, дотоод сэтгэлийн хүчтэй эмэгтэйчүүдийн нэг. Маш сонирхолтой зочин байна гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023.09.25-ны өдөр болно
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Энэтхэг улс Канадын иргэдэд виз олгохоо зогсоолоо
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Талийгаач Г.Ганжаргалын эхнэр " хамт байсан багш нарыг хардах, сэжигтнээр татах маш олон үндэслэл байвч, хэрэг удаашралтай байна"
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ 4 улсаас бусад бүх оронд шатахууны экспортыг хориглов
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ ШАТААЖЭЭ
8 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тэнүүн-Огоо ХХК-ийн автобус шатжээ
9 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Банк дампууруулж баяжигсад
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр 2018 онд Т.Бадамжунайтай уулзаж, албан тушаал, улстөрийн дэмжлэг хүсч байжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Гацуурт" компаны захирал Л.Чинбатад 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгнө
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
РУМЫН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛЮМИНИЦА ОДОБЕСКУТЭЙ УУЛЗАВ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ-ын шатахууны экспортын хоригт АИ92 автобензин хамаарахгүй
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Европын парламент нэмэлт орлого нь 5000 еврогоос дээш давсан тохиолдолд мэдүүлж байхаар Ил тод байдлын дүрмээ шинэчлэн баталжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Автомашины эд ангид хавчуулагдсан 2 иргэнийг эсэн мэнд аварлаа
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Усанд осолдсон иргэний цогцсыг олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоожээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчлав
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр Талийгаач Г.Ганжаргалын ар гэрээс мэдээлэл хийнэ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хичээл эхэлснээс хойш 38 хүүхэд авто осолд өртжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЦАГ АГААР: Цасан шуурга шуурахыг анхааруулж байна
11 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
20 мянган ам.долларын зээлээ төлье А.Энхтөр шүүгчээ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хууль үйлчилдэггүй "Арц Суварга" ХХК улсад учруулсан хохирол оо хэзээ төлөх вэ С.Бямбацогт сайд аа?
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
ЭМД-аараа авсан тусламж, үйлчилгээгээ И-монголиагаас харах боломжтой
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
ТӨВ АЙМГИЙН СУМДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГУУД АЖИЛЛАНА
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Банкны 1 хувийн шимтгэлийн асуудлаар өмгөөлөгч нартай үргэлжлүүлэн хамтран ажиллана
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг зодсон иргэн Э-г шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
2023-09-21 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Бүгдийг үзэх