live

ЧОЙЖИН САХИУС

2026.01.12 • 1м унших
CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2026-01-12 • 1м унших

Түүний хөрөнгө, мөнгийг тоолж, эрх мэдлийг хэмжих аргагүй болсон гэдэг. Хөрөнгө дагаж эрх мэдэл ирдэг нийгэмд амьдарч байгаа хойно яалтай ч билээ. Монгол Улсын жижигхэн зах зээл дээр мөнгөө тоолж барахгүй болтол хөрөнгөжинө гэдэг хэр баргийн аавын хүүд олдох завшаан биш. Түүнийг ийнхүү хөрөнгөө хэмжээлж барахгүй болоход улс төр нөлөөлсөн гэдгийг нуух хэрэггүй. Хамгийн сүүлд гэхэд л цар тахал хөл хорионы дундуур Онцгой байдлын ерөнхий газарт фургон автомашин 20 ширхэгийг зах зээлийн үнээс 1.5 дахин өндөр үнээр шахчихсан баримтыг хэвлэлийнхэн дэлгэж байсан. Үүнээс өмнө, хойно гэхээр эрхэм баяны хөрөнгө сар өдрөөр бус цаг минутаар өсөж байгаа бололтой. Төрөөс зарлагдсан ихэнх барилга байшингийн тендерийг түүний хамаарал бүхий “Хурд” групп авдаг нь ч нууц биш. Харин ажлаа чанартай гүйцэтгэдэг хэмээн ярьж байсан санагдана. Тэгэхээр болохгүй зүйл ч алга.

Ямартай ч тэр парламентын баячуудын тэргүүн эгнээнд багтана. Мэдээж хэрэг Б.Чойжилсүрэн улс төрд орж ирэхээсээ өмнө хөрөнгөнийхээ эх суурийг лавтай сайн тавьсан байж таарна. Гэхдээ түүнийг “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж ам дүүрэн хэлж болно.

Энэ тухайд баримт дэлгэнэ гэвэл асар их цаг хугацаа орох учраас хойш тавьж цухасхан дурдаад байгаа хэрэг шүү дээ. Түүний эзэмшдэг, гар хуруугаа дүрсэн компаниудыг дурдахын ч хэрэггүй биз. Дархан цаазтай газрыг хүртэл ухаж явсан том толгой.

Б.Чойжилсүрэнг удаа дараа сайдын суудалд залраад байхаар олон нийт мундаг амьтан гэж хардаг байх. Үгүй дээ. Өнөөгийн нийгмийн бичигдээгүй хуулийн дагуу хөрөнгө дагасан эрх мэдлээ л хэрэгжүүлж яваа хүн. Бидний ярьдгаар мөнгөтэй хүн дуугаа захиалсан хэрэг. Том байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт 2016 онд Сангийн сайдаар заларч байв. Энэ үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт хоёр хувьд хүрэхгүй уруудаад ирчихсэн, зээлжих зэрэглэл олон улсад буурчихсан төдийгүй хар жагсаалтад орчихсон байв. Тиймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж хүндрэлийг арай гэж давсан. Үүнийг ч Б.Чойжилсүрэн Сангийн сайд байсан тулдаа л аварсан мэтээр ярих сонгогчид алс баруун хязгаарт байна лээ. Уг нь тэр Сангийн сайдын суудал дээрээс хувийн бизнеэсээ хөгжүүлж байснаас өөр зүйл байгаагүй гэдгийг хязгаар нутгийн сонгогчид даанч ойлгоогүй. Тэгээд ч тэр санхүү, эдийн засгаас хол хүн.

Магадгүй компанийн тооцоо бол хийдэг байх. Харин Монгол Улсын мөнгөний авдарны түлхүүр атгах хэмжээний боловсролтой, туршлагатай хүн ч биш. ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг Автоматикч телемеханикч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Төгссөн л нэртэй болохоос бус оюутан байхаасаа наймаа хийж эхэлсэн гэдгийг хамтрагчид нь хэлдэг.

Өнөөдөр мөн л Эрчим хүчний сайдаар залрав. Түүнийг эрчим хүчний салбарыг аварна. Магадгүй шинэчлэнэ гэж алс баруун хязгаарынхан дүгнэж байгаа байх. Үгүй дээ. Тэр бусдын хүчийг ашиглана уу гэхээс дампууруулж мэдэх хүн. Харин эрчим хүчний салбараас хэдэн гайгүй тендер хамаарал бүхий компани руугаа татах нь ойлгомжтой. Ямар сайндаа л Эрчим хүчний сайдаар томилогдсон даруйд энэ өвлийг хэрхэн давах вэ, бэлэн үү гэхэд “Аргална даа” хэмээн зогсохов дээ. Энэ бол ямар ч төлөвлөгөөгүй, ямар шийдэлгүй хүний үг шүү дээ. Нөгөө талаар асар их хөрөнгөтэй хүний үг байх. Их хөрөнгө байлаа гээд тэр улсын төлөө зарцуулахгүй шүү дээ. Энэ өвөл хуучирч муудсан эрчим хүчний сүлжээтэй нийслэлийг хэрхэн өвөлжүүлэх вэ хэмээн салбарынхны толгойны өвчин дээр юу ч мэдэхгүй мөнгөтэй сайд ирээд суучихсан нь бүр ч шаналгаа болж байгаа бололтой. Ёстой л “Аргална даа”, өөр яахав.

Түүнийг улс төрийн хүрээнд “Чойжин сахиус” хэмээн нэрлэдэг байв. Өдгөөгийн парламентад ихээхэн хөрөнгөтэйд тооцогдох Б.Чойжилсүрэн гишүүнийг чуулганы хуралдаанд ирэхээр “Чойжин буулаа” хэмээн ярих болсон нь цаанаа учиртай. Тэрбээр 2008 онд бизнесийн салбараас их улс төрд хөл тавьсан. Энэ цагаас хойш буюу 2008, 2012 онд хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч тэр чуулганы болон бусад хуралдаанд тэр бүрий оролцдоггүй. Хувийнхөө бизнесийг өрнүүлж, хаа нэг үзэгдэхээр хүмүүс “Чойжин буулаа” гэдэг болсон бололтой. Харин 2016 оны сонгуулиар гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар заларсан. Энэ цагаас хойш ойр ойрхон “буух” болсон аж. Үүний дараа Төсвийн байнгын хорооны дарга ч болсон. Бизнес төдийгүй сайд болчихсон хүн элдэв ажил төрөл, хөрөнгө мөнгөө хамгаалахаар чуулганы хуралдаан алгасахаа больсон болов уу. Эс тэгвэл цаадуул ч яаж мэдэх шүү дээ. Чойжин сахиусыг бурхны номонд тайлбарлахдаа “чой” гэдэг нь “ном”, “жин” гэдэг нь “сахин хамгаалагч” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Чойжин сахиуснууд бурханы шашныг сахин хамгаалах ам тангараг өргөсөн байдаг бөгөөд Чойжин болох хүн өөрөө аяндаа тодорч илрэх буюу эрдэмт лам нар тусгай шалгуураар тодруулан, дараа нь нарийн дэг жаягаар удирдан чойжин болгодог. Догшин сахиус биенд нь оршсон хүн л тодрон илэрч, тусгай нууц тарнийн ид шидийн дэг сургуулийг дамжин жинхэнэ чойжин болдог гэсэн нь бий. “Чойжин” болгосон хүмүүсийн нэг нь Цэндийн Нямдоржийг хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл “Увс” фракцид данслагдсан хүн. Өргөл барьц байхад хаа ч суудал засна даа.

Тэрбээр 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгсөж, хойд хөршид мэргэжил эзэмшсэн хүн. Социалист нийгмийн үед хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшихээр очсон нөхөр сургуулиа дүүргээд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирлаар ажиллаж байгаад 1995 онд "Хурд Ч" ХЭАА-г байгуулан захирлаар ажиллах болсон. Хойд хөршөөс мотоцикль автомашин зөөж зарах болсноор бизнесийнхээ хүрээг ч чамгүй тэлж, 1999-2006 онд "Хурд Хүнс" компанийн захирлаар ажиллах болжээ. Ид залуу насандаа ихээхэн хөрөнгө мөнгө цуглуулсан нөхөр бизнесийнхээ хүрээг тэлж илүү хүчтэй болгоход улс төр, эрх мэдэл хэрэгтэйг ухаарсан нь ойлгомжтой.

Тиймдээ ч 2006 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж асан, шарсан мах анддаггүй шар зурхайч Н.Энхбаярт ихээхэн мөнгөний үнэр авахуулсан учраас Ерөнхийлөгчийн тамгын газарт дэд даргаар томилогдож, их улс төрд хөл тавьж. Ямартай ч Н.Энхбаярт таалагдах хэмжээний хөрөнгөтэй болсон нөхөр 2008 онд төрж өссөн Увс аймгаасаа УИХ-д нэр дэвшээд ороод ирсэн. Тухайн үед Сү.Батболд тэргүүтэй нөхдийн шилийг дарсан хэдэн бизнесмэн улс төрд шургалсны нэг нь болно.

С.Ууганбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
11 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх