У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
2022-06-13 • 1м унших

Хулгайн хэрэгт холбогдсон монголчуудын мэдээлэл Вьетнамын  хэвлэлээр хамгийн хандалттай байна. Тодруулбал,  tuoitrenews хэмээх Вьетнамын өдөр тутмын сонины цахим сайтад бямба гарагт нийтэлсэн “Ханой хотын цагдаагийн газар Монголын хулгайн гэмт бүлэглэлийг баривчилжээ” гарчигтай нийтлэл Most viewed” буюу өндөр уншилттай мэдээнийх нь жагсаалтад багтжээ.

Тус мэдээнд, 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Вьетнамын Ханой хотын цагдаа нар Швед хосын хөрөнгийг хулгайлсан байж болзошгүй найман монгол иргэнийг баривчилсан бөгөөд хэргийг Хоан Кием дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна гэжээ. Мөн монгол болон швед  хосын мэдүүлгийг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. 

Тухайлбал, Швед хосууд Ли Куок Су гудамжинд байрлах ресторанд оройн хоол идэж байх зуураа сууж байсан сандал дээрээ цүнхээ өлгөсөн байжээ. Энэ үед зэргэлдээх ширээнд Монголын дөрвөн иргэн орж ирсэн боловч хоол, ундаа захиалгүйгээр хэдэн минутын дараа гарч одсон нь камерын бичлэгт үлдсэн байна. Хосууд зочид буудалдаа иртэл нөхрийнх банкны данснаас нэг тэрбум ВНД буюу 43,150 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө гарсан тухай мессеж ирсэн аж. Ингээд тэрээр үүргэвчээ шалгатал АТМ карт болон хувийн бичиг баримтууд байсан түрийвч нь алга болсон байжээ.

Хосуудын гомдлын дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулж, дээрх монгол иргэдийн Ханойд түр оршин суух хаягийг нь тогтоосон боловч тэндээсээ хэдийнээ явсан байж. Ингээд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, зургаадугаар сарын 4-ний өдөр нэг монгол иргэнийг нь Хоан Кием нуурын орчмоос олсон бол бусдыг нь Камбож руу зугтахаар зэхэж байх үед баривчилсан талаар мэдээлжээ.

Сэжигтнүүд Швед хосын хэтэвчийг хулгайлсан хэргээ хүлээсэн байна. Тэд зээлийн картаар нь Ханой хотын хэд хэдэн дэлгүүрээс алт, үнэт эдлэл худалдан авч, түүнийгээ өөр нэг дэлгүүрт 21,700 доллараар зарж, мөнгөө хуваалцсан болохоо цагдаад мэдүүлсэн байна.

Мөн тэд мөрдөн байцаагчдад гадаадын аялагчдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор Вьетнамд ирсэн гэдгээ ч хүлээжээ.

Дээрх иргэд Монголын “AirPlane Travel” хэмээх аяллын компаниар дамжин Вьеьтнам руу очсон тухай тус компанийн захирал Х.Санжаасүрэн цахим хуудастаа бичээд байсан билээ. Гэвч тэрээр хэргийн талаарх мэдээллийг нийтэлсэн дариудаа устгаж, дараа нь “Сүүлийн постоо устгачихлаа. Хулгайн сэдэлтэй явж байгаа хүмүүс анхаараарай” хэмээсэн байна.

Эх сурвалж: tuoitrenews

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 2 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (2)
  • BAATAR • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    europiig ugui mon olon jil tsolomloo doo manai mongolchuud.Jdahad dandaa huuhnuud hulgai hiihiig ni jaana.Ihenh ni uvs zavhaniihan baidag shuu er ni.Darhan Erdenet Selengees irsen uvs zavhan garaltai nohduud gollono doo.
  • Hafner • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Mongolchuud haanch yavsan dandaa hulgai hiij yavdag humuusdee
Мэдээлэл
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томиллоо
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Газар, орны нэр санаатайгаар өөрчилсөн гэх Баян-Өлгий аймгийн Засан дарга А.Камелиат, Д.Бауыржан нарын 14 хүний хэргийг прокурорт буцаажээ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Баянзүрх дүүрэг 2024 оныг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлана
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
ШШГЕГ: "Худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдаж байна"
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
Америкийн “Osprey” онгоц Якүшима арлын орчимд осолджээ
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
Ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагджээ
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг хүслээ
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
“АЛБАДАН ЭМЧЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
“ТОГ-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нөлөөллийн аяныг эхлүүллээ
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
Лионель Мессиг XXI зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэв
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
Өндөр халуурч, бөөлжвөл эмнэлэгт хандахыг зөвлөв
2023-11-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дотоодын цэргийн ангиуд шинэ цэргүүдийг сэтгэл зүйн сургалтад хамруулжээ
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарчээ
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
О.Осоржамаа 25 хоног баривчлагджээ
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтарна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Хиймэл оюун ухааны технологийг аюулгүйгээр хөгжүүлэхийг 18 улс уриаллаа
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
“Өвлийн идэш-2023” үзэсгэлэнгийн хамгийн өндөр үнэтэй мах 11000 төгрөг хүрч байна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Польшийн кино өдрүүд зохион байгуулагдаж байна
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
"Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэж оролдож байна" гэв
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал авч эхлэв
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
41 дэх удаагийн “Болор цом”-д яруу найрагч С.Начин түрүүлэв
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Б.Нарантуяа снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болжээ
2023-11-27 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Бүгдийг үзэх