Admin
Admin - Сэтгүүлч
2022-11-23 • 1м унших

Архийг ууж сурах хэрэгтэй, ууснаа дааж, шингээж сурах хэрэгтэй зэрэг архи, согтууруулах ундаа уухад уриалсан, дасгасан үгсийг маш олон сонсдог байх. Магад архины ширээний ард ажил яригддаг, архи ууж байж л ажил бүтэх юм зэрэг яриаг бишгүй дээ сонсож, ингэх л учиртай юм байх гэж бодоод дотроо хүлээн зөвшөөрчихсөн хандлага хаа сайгүй бий.

Хичээлдээ сайн оюутан, ажилдаа чадварлаг ажилтан, дарга, багш гээд аль сайн бүхэндээ архи авч очсоор  л. Архиар алгаа дээш нь харуулсан нэгэн нь архины хамааралтай болсноо ч мэдэхгүй явсаар. “Бөбөөчин” болчихоогүй байна. “Бөбөөчин болсон нь өөрийнх нь буруу”.

Энэ мэт суртал ухуулга он дамжин явагдсаар архи согтууруулах ундааны хор уршигийг хүмүүс төдийлөн тоохоо байжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн тэчнээн жолооч замын хөдөлгөөнд оролцжээ, согтуудаа хэрэг төвөг хийжээ гэдэг мэдээлэл бараг л хямдрал урамшууллаас давж сонсогдохгүй дээ.

 Тиймээс элдэв хачиргүйгээр энгийн нэгэн түүхийг ЭНД онцолж байна.

Иргэн Х: Өөртэй итгэлтэй хүн “Уучлаарай, би уудаггүй” гэж хэлж чаддаг

-“Цагтаа эрхэлсэн ажил, гэр бүлтэй тогтсон амьдралтай байлаа. Амжилттай явахад анд найз, амраг садан олон учир наана, цаана ажил, тусламж гуйх гэсэн хүмүүсийн ирэх бүртээ авчирдаг лонхтой бүрээс хүртсээр нэг л мэдэхэд өдөр бүр бага, их гэлтгүй уучихдаг болсон байв. Байдал удаан үргэлжлэхийн хэрээр ажил нь цалгардаж, согтуу үедээ бусдад амалсан амлалт, өгсөн эд материал гээд алдагдал хүлээж, гэрт архитай холбоотой хэрүүл ч тасрахаа болилоо. Эхнэр үргэлж үглэнэ. Сүүлдээ миний ааш зан эвдэрч агсам, согтуу тавьдаг болж, адаг сүүлдээ намайг үзэх хүнгүй боллоо. Амжилттай явахад минь алив найз минь, ах минь, дүү минь гэж байсан хүмүүс бүгд танихгүй царайлдаг болж, эцэстээ эхнэр, хүүхдүүддээ хаягдаж, нэг тасраад сэрэхдээ гудамжинд тал архитай шил тэврээд сэрдэг болсон. Нэг үе уух л ёстой юм шиг санасаар уусаар л байлаа. Харин нэг өдөр бодсон юм. Ингээд буцаад архинаас гарахаар шийдэж бага, сага гэлтгүй ажил хийдэг боллоо. Зах бараадаж тэрэг түрэх, ачаа өргөх хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж өгсөн мөнгийг нь гололгүй хурааж, 2-3 сар архи уулгүй тэсэж хураасан жаахан мөнгөөрөө бэлэг аваад эхнэр хүүхэд дээрээ очсон. Ахиж уухгүй гэж амлалт өгсөн. Тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байна. Намайг уу гэж хэлэх бүрт “УУЧЛААРАЙ, БИ УУДАГГҮЙ гэж өөртөө итгэлтэйгээр хариулдаг. Гурван жил энэ үгийг хэлж, буцаад амьдралаа босгохоор хөдөлмөрлөж байна. Одоо жижигхэн хувийн бизнестэй болсон. Цаашаа илүү сайхан амьдрахын төлөө хичээнэ ээ.

ЦАГДААГИЙН “ТОО”-НЫ АРД ХҮНИЙ АМЬ БАЙДАГ

-Сүүлийн таван жилд 5152 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан байна. Дунджаар хоногт 3 хүн архи согтууруулах ундаа хэрэглсэн үедээ зам тээврийн осол гаргадаг.

Хамгийн харамсалтай нь “согтуу жолооч”-оос болж  гурван хоног тутамд нэг хүн амиа алддаг. Энэ нь  нэг сард 10, жилд 120 хүн гэсэн үг.

Үүнээс гадна архины хордлогоор нас барагсдын тоон мэдээлэл,  бусад өвчнийг сэдрээж, хүндрүүлсэн байдал зэргийг дурдвал дэндүү харамсалтай гэмээр кэйсүүд гарч ирэх нь тодорхой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
12 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
Ford компани 11.1 тэрбумын алдагдал хүлээжээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа
2026-02-11 • 1м унших
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
2026-02-11 • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх