“Ноорог"-ийн О.Уламсайхан хутгалуулжээ
2025.11.11 •
1м унших
“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан өчигдөр буюу 2025.11.10-11-нд шилжих шөнө бусдад хутгалуулан эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр О.Уламсайхан найзуудын хамт айлд зочлох үеэр маргалдсан бөгөөд ийнхүү согтуу хүн түүнийг хутгалсан аж. Түүнийг хутгалуулах үед найзууд нь түргэн, цагдаа дуудаж, яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хутгалсан хүнийг нь барьж саатуусан байна.
Бид энэ хэргийн талаар албан эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.