Б.Намуунзаяа
Б.Намуунзаяа - Сэтгүүлч
2023-12-28 • 1м унших

Нүүрсний хулгайн асуудлыг анх илчилж, УИХ-аас тогтоол гаргуулан Хянан шалгах түр хороог анх байгуулж байсан Ш.Адьшаа гишүүн дахин шүгэл үлээж, Тавантолгойн ордтой эн зэрэгцэхүйц нөөцтэй Хөшөөтийн бүлэг ордод эзэн суусан “МоЭнКо” ХХК УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нарын хамаарал, нэгдмэл ашиг сонирхлыг илчиллээ.

“МоЭнКо” компани нь Хөшөөтийн ордыг орон нутгаас авахдаа Ховд аймагт 34 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, кокс, хагас коксын үйлдвэр барина гэж гэрээндээ тусгасан ч бариагүй аж. АН засгийн эрх барьж байх үеэд тус компанитай уг асуудлаар хэлэлцэж, 10 сая тонн нүүрсний нөөцийг Ховд аймгийн ард иргэдэд эзэмшүүлэхээр тохирсон ч 2016 оны сонгуулиар МАН ялснаас хойш уг асуудал замхарчээ.

Ш.Адьшаа гишүүн өнөөдөр дээрх фактуудыг илчиллээ.

Гаалийн бүртгэлгүй 1.7 сая тонн нүүрсний дуулиан

Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл энэ тоо хэмжээ 6.9 сая тонн байсан бөгөөд шалгалтын хүрээ хумигдаж,  зөвхөн Тавантолгойг хэлэлцэх болсонтой холбоотойгоор 1.7 сая тонн нь хасагджээ.

Хянан шалгах түр хорооны шалгалтын тайлангаас... 

УИХ-аас байгуулсан анхны Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт Ханги, Мандал, Байтаг, Замын-Үүд, Гашуусухайт, Ярант, Бичигт, Шивээхүрэн боомтууд болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн асуудал багтсан бөгөөд нотлох баримтуудыг цуглуулж, зөрчлийг баталгаажуулсан асуудлууд ч байсан аж. Гэвч сүүлд Түр хороо шинэчлэгдсэнээс хойш шалгалтын хүрээ хумигдаж, 6.9 сая тонн гэдэг тоо алга болж, 5.2 сая тонн гэдэг тоо зарлагджээ. Үлдсэн 1.7 сая тонн нь бусад боомттой холбоотой.

Тэдгээрээс хамгийн ноцтой нь Ховд аймагт байх Булган буюу Ярантын боомт, тус боомтоор нүүрсээ гаргадаг Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудал байжээ. Тодруулбал, дээрх боомт, ААН-д асуудал байгаа гэдгийг Түр хорооныхон шалгалтаар явж тогтоосон аж.

Б.БЕЙСЕН /УИХ-аас анх байгуулсан Хянан шалгах түр хорооны гишүүн/

“Ховд, Цагааннуурын боомтоор явсан. Хөшөөтийн уурхайг шалгасан. Булган боомттой холбоотой тодорхой баримт шинжээчид өгсөн. Маш их хэмжээний баялаг алдагдаж байхад шинжээч тухайн үед ажлыг сайн хийнэ гэсэн хэрнээ хариуцлагагүй ажилласан. Тайланг нь сонсмоор байх юм. Ядахдаа тайлангаа ажлын хэсэгт өгч болно шүү дээ. 50-60 сая долларын нүүрс хилээр гарсан, хулгайгаар.

...Том ордоо гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгчихсөн байтлаа бид нарыг шахдаг. Хөрс хуулалтаар зовоож байна гээд ярьж байна”

УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан “Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” УИХ-ын Түр хорооны хуралдаанд /2023.06.27/ хэлсэн үгээс.

“МоЭнКо” нь “Баруун хязгаарын Тавантолгой” гэгддэг, Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг, салбарын томоохон ААН-үүдийн нэг. Гэхдээ Монгол Улс бүртгэлгүй гараад явчихсан 1.7 сая тонн нүүрснийхээ араас явах ёстой. Нэгбүрчлэн хөөж, дахиж гаргах арга замыг нь таслан зогсоох учиртай.

Б.Бейсен гишүүний хэлснээс үзэхэд, хулгайлагдсан 1.7 сая тонн нүүрсний лавтай 50-60 сая ам.долларт ногдох хувь нь Булган боомт, Хөшөөтийн уурхайд олборлолт хийдэг “МоЭнКо” компанитай холбоотой болохыг УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо олж тогтоожээ.

Тиймээс дараагийн сонсголыг энэ асуудлаар хийх санаачилгыг гаргаж байна. Хөшөөтийн орд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, анхны нөөц нь тогтоогдсон, нөөцийн хувьд Тавантолгойтой ойролцоо буюу шинээр тогтоогдох боломжтой нөөцийг тооцож үзвэл илүү гарч ч мэдэх орд. Энэ аварга ордын хувийн хэвшилд шилжсэн үйл явц, улс төрийн хамаарлын талаар бид мэдээлэх болно.

Б.Бейсен: Хөшөөтийн уурхайг шалгасан. Булган боомттой холбоотой тодорхой баримт шинжээчид өгсөн. 50-60 сая долларын нүүрс хилээр гарсан, хулгайгаар

УИХ-ын Түр хорооны хуралдаан /2023.06.27/ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх